Номын хорхойтон клуб discussion

This topic is about
Stuff Matters
Номын хэлэлцүүлэг
>
Stuff Matters, by Mark Miodownik
date
newest »

Сайн байцгаана уу,
Энэ удаагийн хэлэлцүүлгээ хийхгүй алгассан нь дээр бололтой. Ихэнх гишүүд маань уншиж амжаагүй бололтой байх шиг байна. Номын олдоц ч муухан байсан байх гэж бодож сууна.
Миний хувьд энэ удаагийн ном мөн ихэд таалагдлаа. Material science ийм сонирхолтой гэж мэдээгүй байж. Олон гайхалтай материалын технологи хэрхэн бий болж хүн төрөлхтний хөгжилд хүчтэй түлхэц болж ирсэн тухай уншихад урамтай байв.
Нэгэн нартай өдөр цаг бөгөөд тохиол нь бүрдвэл тус номыг уншихыг санал болгоё :) Сониуч занг минь хөдөлгөж шинэ мэдлэг нэмж чадсан сонирхолтой гоё ном байлаа.
Хувийн үнэлгээ: ⭐️⭐️⭐️⭐️⭐️

Энэ номыг уншина гээд эхлүүлээд гоё сонирхолтой явж байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйл гарч ирсэн тул уншиж амжсангүй ээ :(
7 сард уншаад сарын сүүлд хэлэлцүүлэг хийе гэвэл дэмжих үү? Наадмаар овоо хэд хоногийн амралт байгаа болохоор хүмүүст унших зав гарч магадгүй байх гэж бодлоо. Хэлэлцүүлэг хийе гэвэл дахиад эхэлдэг юм уу

Undrakh wrote: "Сайн байцгаана уу,
Энэ номыг уншина гээд эхлүүлээд гоё сонирхолтой явж байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйл гарч ирсэн тул уншиж амжсангүй ээ :(
7 сард уншаад сарын сүүлд хэлэлцүүлэг хийе ..."
Welcome back 🤗!
Ярих зүйл ихтэй ном байна лээ. Би бол дэмжиж байна шүү. :)) Амралтын өдрүүдийг гоё номтой өнгөрүүлцгээе ээ
Нэг ярилцмаар байгаа сэдэв нь Concrete (цемент цутгамал)-н чанарын талаар байна. Цемент цутгамал нь хичнээн гайхалтай технологи болох талаар тайлбарлаад мөн чанар шаардлагын дагуу хийгдээгүйгээс дэлхий дээр хаа сайгүй цагтай тэсрэх бөмбөг шиг аюултай барилгууд олон байгаа талаар дурдагдсан хэсэг дээр сэтгэл сэрдхийж байсан.
Тэгтэл саяхан Америкт 40 жил болсон барилга байнгын засвар үйлчилгээ шалгалтыг хийгээгүйгээс болж нурж унасан байж болох тухай дүгнэлт нь улам л баталгаажаад байгаа нь айдас төрүүлж байна гэж.
Манай улсад энэ тал дээр яаж шалгалт явуулдаг юм болдоо гэж бодогдсон. Concrete барилга байгууламжийг сайн барьж дуусгахаас гадна тогтмол арчилгаа засвар дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгож авсан.

Dear all,
Номоо сая л нэг дуусгалаа, удаан уншсан ч гэсэн их юм сурч авсан сонирхолтой ном байлаа. Эргэн тойрноо хардаг өнцгийг бүрмөсөн өөрчилж чадна гэсэн яг үнэн байна шүү, халбага барих болгондоо л stainless steel-ын тухай санаж байна. Өдөр тутамд хэрэглэдэг зүйлсийг сонгож авсан нь маш оновчтой санагдсан. Дээрээс нь зохиолч өөрийнхөө түүхүүдийг шигтгээд явсан нь арай хөнгөхөн хөгжилтэй өнгө аяс нэмсэн байна. Физик, химийн мэдлэг тааруухан болохоор харин атом гээд цаашаа электрон болоод ирэхээр анхаарал сарниад байлаа.
Ер нь бүх бүлэг нь л санаанд орж байгаагүй баримтуудтай юм. Inivisible бүлэг дээр барууны шинжлэх ухааны хөгжлийг уг материалтай холбож тайлбарласан нь сонин байлаа. Гэхдээ хамгийн 'сэтгэлд ойр' байсан нь шоколадны тухай бүлэг байв, нээрээ л шоколад идмээр санагдтал бичсэн байна лээ, маргааш нь хар шоколад авч идсэн :) Шаазангийн тухай бүлгийг уншчихсан байсан учраас охин аяга авч шидэхээр нь хагарахна уу гээд харж байсан хагарсангүйд нь яагаад гэдгийг мэдэж байв хэхэ
Энэ ном орчуулагдвал их хэрэгтэй ном болох байх даа гэж бодогдлоо

Undrakh wrote: "Dear all,
Номоо сая л нэг дуусгалаа, удаан уншсан ч гэсэн их юм сурч авсан сонирхолтой ном байлаа. Эргэн тойрноо хардаг өнцгийг бүрмөсөн өөрчилж чадна гэсэн яг үнэн байна шүү...
...Шаазангийн тухай бүлгийг уншчихсан байсан учраас охин аяга авч шидэхээр нь хагарахна уу гээд харж байсан хагарсангүйд нь яагаад гэдгийг мэдэж байв хэхэ
Энэ ном орчуулагдвал их хэрэгтэй ном болох байх даа гэж бодогдлоо"
Хэхэ :))
Invisible дээрх түүхийн хэсэг надад бас сонирхолтой санагдсан шүү. Stainless steel-н бүлэг ч гэсэн бас хүн төрөлхтний технологийн түүхтэй холбосон хэсэг нь бас маш сонирхолтой байсан.
Нээрээ орчуулга гараасай. Нэг уншчихсан байхад ёстой хэрэгтэй ном юм аа.

Энэ ном маань саяхан Монгол хэл дээр гарсан байна шүү. Би харчихаад "манай номын клубын ном" байна гээд аймар баярласан кк
Aligermaa wrote: "Энэ ном маань саяхан Монгол хэл дээр гарсан байна шүү. Би харчихаад "манай номын клубын ном" байна гээд аймар баярласан кк"
Энэ нээрээ гоё мэдээ байна лээ шүү тэ. "Манай номын клубын ном" монгол хэлээр гарсанд үнэхээр баяртай байна шүү. Манай хүүхэд залуучууд сонирхож байгаа болов уу? Орчуулга хэр болсон болдоо.
Ямартай ч манайд сүүлийн үед гоё гоё номууд хурдан орчуулагдан гардаг болж шүү. Гоё гоё.

Энэ сард уншихаар сонгогдсон Stuff Matters номоо уншингаа төрсөн сэтгэгдэл, асуулт, гоё санаануудаа энд бичээд байгаарай.
Ерөнхий бүлгүүдийг нь харвал:
1. Indomitable (view spoiler)[ steel (hide spoiler)]
2. Trusted (view spoiler)[ paper (hide spoiler)]
3. Fundamental (view spoiler)[ cement (hide spoiler)]
4. Delicious (view spoiler)[ chocolate (hide spoiler)]
5. Marvelous (view spoiler)[ foam (aerogel) (hide spoiler)]
6. Imaginative (view spoiler)[ plastic (hide spoiler)]
7. Invisible (view spoiler)[ glass (hide spoiler)]
8. Unbreakable (view spoiler)[ graphite (hide spoiler)]
9. Refined (view spoiler)[ porcelain (hide spoiler)]
10. Immortal (view spoiler)[ implant (hide spoiler)]
11. Synthesis (view spoiler)[ ... (hide spoiler)]
гэх мэт их энгийн мөртлөө их хөөрхөн нэрлэсэн санагдлаа. Бяцхан хүлээлт үүсгээд юу юм болоо гэж бодоод л уншиж эхлэхэд амттай гэж.
Бүлэг болгон нь өөр өөр материалын талаар гарах учраас мөн л нэг нэг бүлгээр нь салгаж уншихад тун тохиромжтой.
Хэтэрхий их мэргэжлийн хэллэг гарах болов уу гэж эмээж байсан ч санаснаас дажгүй шүү. Бидний өдөр тутам хэрэглэдэг нийтлэг материалуудын нарийн бүтэц болон анх хэрхэн бүтсэн талаар түүхийг бичсэнийг уншихад маш сонирхолтой юм.
Үе үе шинжлэх ухаан, төмөр, нүүрс төрөгч гэж байснаа утга уянгалаад явчихаар нь эхэндээ цочих шиг болсон ч унших тусам зохиолчоо дагаад уярч, сэтгэл хөдлөх тохиолдол цөөнгүй гарав шүү 😂Хүн төрөлхтөн үнэндээ л чулуун зэвсгийн үеийг ардаа орхиод хэдхэн мянган жилийн дотор ямар ихийг хийж бүтээж чадаа вээ? Төмөр, цаас, цемент гээд л хамгийн эхний гурван материал гэхэд л тэдгээргүй бол орчин цагийн амьдралыг төсөөлөхийн аргагүй болжээ. Мөн эдгээр материалаас үүдэн хүн төрөлхтний хөгжлийн зам ч мөн маш өөрчлөгдсөн болов уу гэж бас гайхаж сууна.
Дөнгөж сая уншиж дуусгасан 5-р бүлгийн Marvelous (view spoiler)[ aerogel (hide spoiler)] ёоооё 🤯WOW!! Хамаг гайхал, бахархал зэрэг зэрэг хөдөлгөөд үнэхээр гоё байлаа. Хэзээ ч билээ өмнө нь яг энэ материалын талаар Youtube-н алдарт Veritasium-н бичлэгээс үзэж танилцаад бас гайхаж байснаа санаад унших явцдаа дахин олж үзэв. Яг нүдээр харах бас л өөр юм аа. Гартаа барьж үзмээр санагдав. Алган дээрээ тэр дөрвөлжин, хайрцагтай тэнгэрийг тавиад харж үзэх юмсан хэхэ.
Мэдээж өмнөх бүх л материал таалагдав. Төмөр, цементийн бүлгүүд супер супер!
4-р бүлгийг шоклад идэнгээ унших бас гоё юм билээ. 4-р бүлэгрүү орохдоо хэд хэдэн янзын шоклад хажуудаа тавьж байгаад уншаарай 😉
Бараг л талд нь оруулсан явж байгаа юм байна. Уншингаа өөр гоё санагдсан хэсгүүдээ оруулна аа :))
Happy reading! 🧡📖🤓