Mongolian Readers discussion

85 views
Ном санал болгоё! > 2014 онд ямар ном уншив?

Comments Showing 1-4 of 4 (4 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Nyamka (last edited Jan 02, 2015 03:13AM) (new)

Nyamka Ganni (ganni) | 116 comments Шинэ оны мэнд!
2014 онд уншсан номнуудаасаа хамгийн таалагдсаныг нь бусаддаа санал болгоцгооё!

14 онд уншсан номнуудаасаа хамгийн их таалагдсан 5-г нь санал болгож байна.

1. To Kill a Mockingbird
To Kill a Mockingbird by Harper Lee Тасарчихсан сайн ном гэж энэ байна даа. Хүүхдүүдэд сургамжтай, зөв санааг сурталчилсан үнэхээр сайхан зохиол. Уншаагүй нь уншаасай. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны доголдол, хүн чанарын талаар бяцхан охины нүдээр тайлбарлан хүүрнэсэн зохиол байгаа. Хамгийн хайртай номнуудын маань нэг болсон.

2. Монголчууд: Цахим түүх
Монголчууд Цахим түүх by Д.Өлзийбаатар Энэ ёстой гоё оо. Монголын түүхийг хүний үүслээс авахуулаад одоо үе хүртэл толгойнд буутал ярьж өгдөг гоё ном. Зам явж байхдаа, унтахын өмнө гээд аль боломжтой үедээ сонсож байхад үнэхээр урамтай. Бүгдээрээ авч сонсон түүхийн мэдлэгтээ нэмэр болгоорой гэж санал болгож байна.

3. Мастер Маргарита хоёр
The Master and Margarita by Mikhail Bulgakov За энэ маш сонин гоё ном. Үе үе галзуу хүний өдрийн тэмдэглэл уншаад байгаа мэт санагдах ч сүүл нь тайлал нь гарах тул санаа зоволтгүй үргэлжлүүлэн уншаарай. Төгсгөл хэсэгт нь хамгийн таалагдсан хэсэг нь гардаг юм. Тэр нь нууц.

4. Sophie's World
Sophie's World by Jostein Gaarder Маш хөөрхөн ном. Дэлхийн оюун санааны түүхийг өсвөр насны охинд зориулан уран сайхны хэлбэрээр бичсэн ном. Гүн ухааны гол гол санаануудыг бүгдийг нь багтаасан тул нэг дороос тоймлон уншъя гэвэл яг тохирно. Дахин дахин уншаад баймаар. Энэ жил зав гарвал дахин унших бодолтой байна.

5. Influence: The Psychology of Persuasion
Influence The Psychology of Persuasion by Robert B. Cialdini Бас л хүн бүр уншууштай ном. Та хүсээгүй эсвэл төлөвлөөгүй худалдан авалт хийх бүртээ, бусдын ятгалаганд орох болгондоо яаж яваад "тэгье" гэж хэлэхэд хүрснээ гайхдаг бол энэ номыг санал болгоё. Бусдаар хүссэнээ хийлгүүлэх, бусдыг өөрийн талд эргүүлэх маш олон арга байдгаас хамгийн ихээр хэрэглэгддэг хэдийг нь тайлбарлан өгүүлсэн. Маш сонирхолтой.


message 2: by Luminosity (new)

Luminosity (luminousl) | 9 comments Уншина аа.


message 3: by Bluebell (new)

Bluebell | 2 comments Нямкадаа баярлала:) Уншина аа~


message 4: by Chintogtokh (new)

Chintogtokh | 19 comments Letters to a Young Contrarian Энэ ном л хамгийн их таалагдсан байх даа. Конформист сэтгэлгээнээс салахад тус болно :)


back to top