Mongolian Readers discussion
Group Reading
>
Дараагийн номоо сонгоцгооё
date
newest »


Нямкагийнхаа эхлүүлсэн хамт ном унших аяныг ирэх онд хэдүүлээ үргэлжлүүлье хэмээн..."
Хай 🤗
Тэгье ээ. Хамт унших олон талын тустай санагдаад байгаа. Наад зах нь гэхэд л уншсан мэдээлэл маань илүү удаан тогтдог юм билээ.
Дараах 2 номыг санал болгож байна аа.
- The Splendid and the Vile: A Saga of Churchill, Family, and Defiance During the Blitz
Сүүлийн үед хүн болгон л бараг уншихыг санал болгох болсон энэ ном хараа булаасаар удаж байна. Энэ завшааныг ашиглаад хамтдаа уншвал мөн гоё оо. Черчилль гэх мундаг удирдагчийн талаар уншингаа түүхийн мэдлэгээ ч бас нэмэгдүүлээд авъя хэмээн бодож сууна.
- Exhalation: Stories
Энэ ном бас их гоё юм шиг байгаа юм аа. Уншсан болгон шахуу магтан сайшааж уншихыг зөвлөхийг харсаар удаан хүлээж тэсэхэд хэцүүтэй байна аа :D
Миний санал болгосон ном санал хураалтаар сонгогдоогүй байлаа ч шалгарсан номоо хамтдаа уншихдаа баяртай байх болно оо.
Гоё гоё номнууд санал болгоорой. Энэ хэцүүхэн цаг хугацааг сайхан ном уншингаа төрсөн сэтгэгдлээ хуваалцан аль болох хэрэгцээтэй өнгөрүүлэх нэг гоё боломж юм аа.

Миний зүгээс санал болгох номнууд:
- Talking to Strangers: What We Should Know About the People We Don’t Know
- A Little Life
Уншсан хүн болгон л уйлсан гэсэн болохоор ямархуу байх бол гээд их догдолж байна.
Номоо уншаад хамтдаа ярилцах үр өгөөжтэй байсан. Тэгэхээр гишүүдээ өргөнөөр оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Шинэ оны мэнд :)

Fiction, Non-fiction гээд сөөлжлөөд явбал ямар вэ?
Обама-р эхэлбэл манай 2 яахаар байна? Тэгээд одооноос номнуудаа бэлдэж эхэлцгээе.

Гоё гоё, Обамагаар эхлэх таалагдаж байна аа. Цаг үетэйгээ хамт алхая даа.
Цаашид гурвуулаа л хамт уншихаар бол ээлжлээд номоо сонгоод явах уу? Заавал энэ 6 номноосоо биш ч яг тухайн үедээ уншъя гэж бодсон номоо нэг нь сонгоод хамт уншаад явбал сонирхолтой санагдаж байна 😁
Мөн хэрэв өөр хүмүүс нэмэгдээд 3-с дээш уншигчтай болбол номнуудаасаа тухай бүрт нь poll хийгээд явбал зүгээр юм уу гэж бодоод байна.

Тухай, тухайн үед нь ярилцаж байгаад ном сонгож бололгүй яахав. Гол нь түрүүлээд унших номон дээрээ тохирвол номоо авах, бэлдэхэд амар байх болов уу. Заримдаа бэстсэллэрүүд их хүлээлгэтэй байх нь элбэг.
Мөн амархан харилцах үүднээс нэг групп чат үүсгэвэл зүгээр ч юм шиг. Та хэд маань юу гэж бодож байна?

Ирэх Даваа (1/11)-c болж байна аа. Нэг мөсөн 3 долоо хоногийн дараа нэг удаа ярилцах дээр би санал өгч байна :)
Нээрээ тийм шүү. Дараагийн ном эхлэхээс 14 хоногийн өмнө ч юм уу сонгох ээлжтэй хүн нь сонгоод бусаддаа хэлбэл яаж байна?
Чатны тухайд яавал дээр юм болоо? Түрүүчийн Dune хэлэлцүүлэг дээр харж байхад чат гэхээсээ илүү яг яриан дээр Google Meet уул нь тун дажгүй байсан.
Эсвэл энэ goodreads дээрээ өөр шинэ групп үүсгэх үү? Яг энэ групп маань бид нар модератор эрхгүй болохоор жаахан хязгаарлагдмал юм билээ.

Bi Unnatural causes geed xachin jigtei uxliin tuxai zadlangiin emchiin bichsen nomiig sanal bolgoj bna.

Bi Unnatural causes geed xachin jigtei uxliin tuxai zadlangiin emchiin bichsen nomii..."
Hi Saikhnaa,
Бид хэд нь шинэ групп үүсгээд нүүсэн шүү. Шинэ групп дээр юу ч гэсэн хэсэг үргэлжлүүлээд үзье гэж бодоод.
Зарим нэг Discussion, Event гэх мэт мэдээллүүд нь зөвхөн гишүүддээ харагдахаар тохируулсан байгаа.
Ийшээ ороод ирээрэй.
👇
https://www.goodreads.com/group/show/...
Унших номоо хамтдаа сонгоод онлайн (google meet гэх мэт) хэлэлцүүлэг хийх сонирхолтой хүн байвал нээлттэй шүү. Ороод ирээрэй ;)
Жич: Онлайн хэлэлцүүлэгт камер асаалгүйгээр зөвхөн дуу хоолойгоороо оролцож байгаа шүү.

Books mentioned in this topic
Talking to Strangers: What We Should Know About the People We Don't Know (other topics)A Little Life (other topics)
The Splendid and the Vile: A Saga of Churchill, Family, and Defiance During the Blitz (other topics)
Exhalation (other topics)
Нямкагийнхаа эхлүүлсэн хамт ном унших аяныг ирэх онд хэдүүлээ үргэлжлүүлье хэмээн ярилцсаны дагуу дараагийн номыг сонгох ажилдаа оръё.
Хүн бүр 1 уран зохиолын, 1 нонфикшн буюу "баримтат" номын нэр санал болгон тухайн номууд дээр санал хураан сонгож, унших дарааллаа тогтоовол ямар вэ, нөхөд өө?.
Зарим гишүүд Монголд, зарим гишүүд гадаадад байдаг тул номоо сонгохдоо үүнийг бодолцоно биз ээ.
Миний санал болгож буй ном. Аль аль нь Монголд ч, гадна ч олдоц сайн гэж бодож сонголоо.
1.A Promised Land by Barrack Obama
2. Lolita by Vladimir Nabakov
Өөр санаа, оноо байвал хуваалцаад, сайхан ярилцаад явцгаая. :)